logo blue

  • Нүүр
  • Бидний тухай
  • Гадаад худалдаанд оролцогч талуудад
  • Гаалийн зөрчил
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
погода Донецке
купить регистратор
28 3-р сар2015

ОХУ-ын Ташантагийн боомтын удирдлагуудтай уулзат зохион байгуулав.

Written by М.Аманкелди. Posted in Мэдээ мэдээлэл

Баян-Өлгий аймаг дахь гаалийн газрын дарга М.Энхтүвшин, орлогч дарга Е.Зангар нар ОХУ-ын Ташантагийн боомтын дарга Ташантын салбарын дарга И.М. Качеевтай уулзалт зохион байгуулав. 

JAN 2698

Зүүн гар талаас: И.М Качеев, газрын дарга М.Энхтүвшин, орлогч дарга Е.Зангар

 

Уулзалтаар гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцов. Мөн гаалийн байгууллагуудад тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлуудын талаар ярилцав.

            ОХУ-ын талаас ОХУ-ын гаалийн нутаг дэвсгэрээр дамжин Казахстан улс руу нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн талаархи асуудал хөндөгдөв. Түр хугацаа хэтэрсэн   тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд хүлээлгэх хариуцлага, авах арга хэмжээний талаар ОХУ-ын холбогдох хуулийн заатуудыг Монгол хэлнээ орчуулан иргэдэд хүргэх арга хэмжээ авч ажиллахыг Монголын гаалийн байгууллагаас хүсэв. 

            Монголын талаас зарим тээврийн хэрэгсэл, зорчигчдыг үндэслэлгүй саатуулах, хил нэвтрүүлэхгүй буцаах үйлдэл гарч байгааг анхааралдаа авах талаар хүсэлт тавив. Мөн хамтран ажиллах, харилцан танилцах зорилгоор хоёр орны гаалийн ажилтанууд спортлог арга хэмжээг Монголын талд зохион байгуулахаар тохиролцов.    

JAN 2700

 Уулзалтын дараа Ташантагийн боомт

 

 

 

женский журнал
cправочник лекарств

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2015.
Улаанбаатар хотын Гаалийн газар